Цөөн үгээр

- ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН ДУНДАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО - ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИНД БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ - ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Түүхэн замнал

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 465
УИХ-н  1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн  36 дугаар тогтоолоор Мандал сум , Зүүнхараа хот, Түнхэл хороо нийлж Мандал сум болон төв нь Зүүнхараа хотод төвлөрөн  Зүүнхараа сангийн аж ахуй нь одоогийн Хэрх тосгон болон байгуулагдсан түүхтэй АХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Ж.Жавзандорж 1992 онд
 
АХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Ч.Базар 1992-08 сараас
 
АХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар Г.Жаргалтулга 1993-09 сараас
 
Хэрх тосгон 4-р багийн Засаг даргаар Ж.Жавзандорж 1994 -08 сараас
 
Г.Юра- 1996-2002 онд
 
Л.Батсүрэн 2002-2004 онд
 
Б.Ганболд 2004-2013 оны 4-р сар
 
А.Дашзэвэг 2013 оны 4-р сараас одоог хүртэл  сонгогдон ажиллаж байна.
 
Хэрх тосгоны нутгийн хилийн заагийг тогтоож  Баруун талаараа Их Таширын нуруугаар Баянгол сумтай, урдуураа Нартын амын адаг Бороо гол,Зуун модны амаар Төв аймгийн Борнуур сумтай ,зүүн талаараа Ноён-уул Баянголын ам Тарнины ам, Хараа голоор Түнхэл тосгонтой хиллэдэг. Хойд хэсгээрээ Төмөр замын 241-р өртөө Дарьтын ам Өвөр хуст, Шивэр, Саалинч, Галсанбулагийн амуудаар тус багийн иргэд  зусаж, хаваржиж, намаржиж өвөлжиж байна.
 
             Хэрх тосгон  нь  846 өрхтэй,  3008  хүн амтай,  27261 толгой малтай,
 
Тус тосгонд  төр төсвийн 6 байгууллага үйл ажиллагаа явуулж төрийн үйлчилгээг ард иргэдэд үзүүлж  байна
 
Захирагчийн алба  нь  1994 онд 8 орон тоотой, удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 4, үйлчлэх ажилтан 3, 2011 онд 9 орон тоотой, удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 5, үйлчлэх ажилтан 3, 2012 оноос 10 орон тоотойгоор ажиллаж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна.
 
Төрийн үйлчилгээг ил тод шуурхай хүргэж, Багаар ажиллаж бахдам ажьжилтыг гаргаж сумаа хөгжүүлэхэд манлайлагч байя гэсэн зорилго зорилтыг дэвшүүлэн дараах орон тооны бүтэцтэйгээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
 
Багийн Засаг дарга А.Дашзэвэг
 
Төрийн Захиргаа, хууль эрх зүй дотоод ажилтан Л.Отгончимэг
 
Эдийн Засаг, нийгмийн ажилтан С.Гэрэлбаяр
 
Төрийн сангийн мэргэжилтэн Э.Эрдэнэчимэг
 
Санхүүч М.Соёл-Эрдэнэ
 
Архив, бичиг хэргийн ажилтан Н.Оюунцэцэг
 
Жолооч Ш.Баасантөр
 
Үйлчлэгч О.Баатар
 
Жижүүр Л.Гансүх
 
Жижүүр Ц.Батбаяр
 
Нийгмийн даатгалын байцаагч Б.Хандсүрэн
 
Хөдөлмөр халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Л.Чинбат гэсэн бүрэлдэхүүнтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ