Зүүнхараа Сангийн Аж Ахуй үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан
үе үеийн төгсөгчдийн дундах гар бөмбөгийн тэмцээн 1-р сарын 20-21-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд нийт 31 багийн 217 тамирчин оролцсоноос
40-өөс дээш насны эрэгтэй ангилалд
1-р байрт Н.Мөнхбаяр ахлагчтай 1998 оны төгсөлт
2-р байрт Н.Азжаргал ахлагчтай 1994 оны төгсөлт
3-р байрт Б.Түмэнбаяр ахлагчтай 1988 оны төгсөлт
Эмэгтэй ангилалд
1-р байрт Д.Золзаяа ахлагчтай 1998 оны төгсөлт
2-р байрт С.Янжинлхам ахлагчтай 1989 оны төгсөлт
3-р байрт Л.Одмаа ахлагчтай 1986 оны төгсөлт
30-39 насны эрэгтэй ангилалд
1-р байрт Б.Баттүшиг ахлагчтай 2006 оны төгсөлт
2-р байрт Ц.Дашболд ахлагчтай 2002 оны төгсөлт
3-р байрт Г.Очирбат ахлагчтай 2009 оны төгсөлт
Эмэгтэй ангилалд
1-р байрт М.Соёл-Эрдэнэ ахлагчтай 2002-2003 оны төгсөлт
2-р байрт О. Мөнхтуяа ахлагчтай 2005 оны төгсөлт
3-р байрт Н.Баяртуул ахлагчтай 2006-2007 оны төгсөлт
тус тус шалгарч хурд хүч авхаалж самбаагаа сорьлоо.
Тэмцээнийг ерөнхий ивээн тэтгэсэн 1988 оны төгсөгчиддөө, үнэт цаг заваа зарцуулан хүрэлцэн ирж тэмцээнд идэвхтэй, амжилттай оролцсон нийт төгсөгчид та бүхэндээ талархал илэрхийлэн ажил үйлсэд тань арвин их амжилтыг хүсэн ерөөе.
Tweet