Хэрх 4-р багийн харьяат цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицер, ахлагч нарыг энэ сарын 4-нөөс 20-ны өдөр хүртэл багийн захирагчийн албаны байранд бүртгэнэ. Тиймээс 18-50 насны эрэгтэйчүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицер, ахлагч нар хамрагдана
Цэргийн бүртгэлд ирэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгүүлнэ.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
Дээд офицер /Генерал/- 65 нас
Ахлах офицер -60 нас
Дунд офицер, ахлагч -55 нас
Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ - 50 нас
Тогтоосон хугацаанд Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.