Монгол Улсын “Гамшгаас хамгаалах тухай хууль”, Засгийн газрын 339 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Хэрх Захирагчийн албаны албан хаагчид, Соёлын төв, Хаан банк, Төрийн банкны албан хаагчид 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагт зарлан дуут дохиогоор аюулгүй газар очих дадлага сургалт хийсэн. Сургалтад Захирагчийн албаны 11, Соёлын төвийн 3, Хаан банкны 3, Төрийн банкны 3, галч 1, иргэн 4 хамтран нийт 25 хүн оролцсон. Дуут дохиог 20 секундийн давтамжтайгаар 3 дохио өгч эхний дохиогоор албан хаагчид ширээн доогуур орох, даацын хана түшин зогсох өөрт ойрхон аюулгүй газрыг сонгон байршсан. 2 дахь дохиогоор тухайн объектод байсан иргэд болон албан хаагчид баруун гар талын ханыг даган байрлаж 3 дахь дуут дохиогоор байгууллагын аюулгүй гарцны схемийн дагуу аврах гарцаар аюулгүй гарах дадлага сургалт зохион байгуулсан.
Tweet