Цөөн үгээр

- ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН ДУНДАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО - ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИНД БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ - ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1030

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

1.         Тус багийн давхардсан тоогоор 86-90 иргэнд “Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг”-н талаар яриа таниулга, хууль сурталчилах ажлыг зохион байгууллаа. Сургалтыг Сэлэнгэ аймгийн Мандал   сумын сум дундын цагдаагийн хэлтэсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Б. Мөнхцэцэг, Хэрх захирагчийн алба хамтран зохион байгуулж иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага тараасан

 

         2.         Орон нутгийн МАНДАЛ ТВ, Сэлэнгэ аймгийн Мандал   сумын сум дундын цагдаагийн хэлтэс, Хэрх захирагчийн алба хамтран эргүүл хийж. Мөн “Зам тээврийн осол гэмтэл, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдалын талаарх үнэн бодит мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж” иргэдийг мэдээллээр хангаж ажилсан

    

3.      Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд малчдын сайн дурын ХИШИГ бүлгийн гишүүдтэй хамтран 2019 оны 01 сарын  18-ны өдөр 20:00-22:30 цагийн хооронд Уртаас- Билүүтийн ам- Тарлан шугуйн хэсгээр  эргүүл хийсэн

                      

4.         Иргэдэд болон хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт “ЭРҮҮГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 27 ДУГААР ЗҮЙЛ, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-иар гарын авлага бэлтгэж тараасан

 

5. Хөдөөгийн малчдад малын хулгайн  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг Сэлэнгэ аймгийн Мандал   сумын сум дундын цагдаагийн хэлтэсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Б. Мөнхцэцэг, Хэрх эрүүл мэндийн төв, Хэрх захирагчийн алба  хамтран зохион байгууллаа. Урьдчилан сэргийлэх сургалтанд тэмээтийн хонхорын нийт 15 өрх хамрагдаж малчдын сайн дурын бүлэг байгуулах талаар хэлэлцсэн.

            

Сүүлд нэмэгдсэн мэдээ