Цөөн үгээр

- ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН ДУНДАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО - ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИНД БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ - ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН – 2019 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1305

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН – 2019 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАА

Мандал сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны хүрээнд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх малчдын зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 26 өдөр Мандал сумын төвийн 6 баг, Тарни, Түнхэл, Хэрх багийн 120 гаруй малчдыг хамруулан Хэрх соёлын төвийн зааланд зохион байгуулан ажиллаа. Тус зөвлөгөөний үеэр малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон бусад хэрэгтэй мэдээллийг  хүргэж ажилласан. Үүнд:

  1. Тус үйл ажиллагаанд малчдад мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл хийж илтгэл тавихаар Мандал сумын цагдаагийн байгууллагын албан хаагчид, Мандал сумын тамгын газрын ХАА тасгийн малын эмч, Бүрэнцэнгэл харуул хамгааллын газрын ажилтан, Хишиг малчдын сайн дурын бүлгэмийн ахлагч, Хэрх захирагчийн албаны нийгмийн даатгалын байцаагч, Дөлгөөн хараа мал эмнэлгийн малын эмч нар тус тус оролцсон. Зөвлөгөөнд илтгэл тавьсан мэргэжилтнүүдийн сэдвээс тус тус дурьдвал:
  • Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Ц. Цэрэнчулуун “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” талаар мэдээ мэдээлэл
  • Мандал сумын тамгын газрын ХАА тасгийн малын эмч Батболд, “Мал маханд гарал үүслийн гэрчилгээ олгох, бүрдүүлэх материал”-ын талаар мэдээлэл
  • Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн цагдаагийн ахмад Э. Энхнамар “Хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах”  талаар
  • Бүрэнцэнгэл харуул хамгаалалтын газрын санхүү хариуцсан мэргэжилтэн Б. Золбаяр “Малд байршил тогтоогч чип суулгах, чипний төрөл, үнэ”-ийн  талаар сүүлийн үеийн мэдээллийг малчдад хүргэсэн
  • Хишиг малчдын сайн дурын бүлгэмийн ахлагч Л. Батсүх, малчдын бүлгэмийн талаарх үйл ажиллагаа, 2018 оны туршлага үйл ажиллагааг малчдад хүргэж бусад багуудад сайн дудрын бүлгэм байгуулж ажиллахыг уриалсан
  • Хэрх захирагчийн албаны нийгмийн даатгалын байцаагч Б. Эрдэнэчимэг даатгалын төрөл давуу тал,  малчин даатгал түүний шимтгэл, сайн дурын даатгалд даатгуулсны давуу талын талаар малчдад мэдээлсэн
  • Дөлгөөн хараа мал эмнэлгийн малын эмч Ч. Эрдэнэсэд “Малын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх”, “мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”, “Монголд тэр дундаа Мандал суманд анх удаа илэрсэн малын элэгний вирус”-ны талаарх малчдыг зайлшгүй мэдэх шаардлагатай мэдээллээр илтгэл тавьсан 

 Зөвлөгөөний үеэр малчдаас гарсан санал асуулга:

  • 5-р багийн малчин Монарбек:
  1. Нийгмийн даатгалаа хугацаандаа төлөөгүй үүнээс алданги тооцож нөхөж төлөх үү?

Нийгмийн даатгалын байцаагч Б. Эрдэнэчимэг

Хуулиараа алданги тооцож бодогддог, нэг өдрийн 0,3% -аар тооцно

  1. Малын эмч нар дуудлагаар ирэхээрээ шатахууны зардал гэж авах юм энэ ямар учиртай юм бэ? Авах нь зөв юм уу?

Дөлгөөн хараа мал эмнэлгийн малын эмч Ч. Эрдэнэсэд

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиар 60 гаруй өвчний зардлын талаар оруулсан байгаа үүнээс 17 өвчний зардлыг улсаас, 27 өвчны зардлыг орон нутгаас, 23 өвчний зардлыг иргэд өөрөө төлөх шаардлагатай байдаг шүү

  • Малчин 5-р багийн иргэн Баяртай

Гарал үүслийн бичиг авахад хүндрэлтэй байдаг цагдаа байгаа үед, эмч  байхгүй тохиолдол гардаг. Заавал төвөөс авах уу? Багаасаа нэг дороос  болох уу?

Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Ц. Цэрэнчулуун

Гарал үүслийг заавал зүүнхараагаас авах шаардлагагүй харьяа багийн хэсгийн төлөөлөгчөөс, гарал үүсэл авч болно.

ИТХурлын дарга Б. Ганболд

Мандал суманд 5 мал эмнэлгийн газар байдаг. Нийт малчдаа мал эмнэлгүүд хуваарилж авсан байгаа өөрт ойр байгаа мал эмнэлгээсээ гарал үүслээ авч болно.

  1. Малчдын эрүүл мэндийн  үзлэг оношилгоо

Тус уулзалт зөвлөгөөнд ирсэн хөдөөгийн малчин иргэдэд харьяалал харгалзахгүйгээр Хэрх Эрүүл Мэндийн Төв нь урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог зохион байгуулан иргэдэд доорхи тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан.

  • Биеийн жингийн индекс тодорхойлох
  • Артерийн даралт ихсэлт болон чихрийн шижин өвчнийг эрт илрүүлэх.
  • Сахар илрүүлэх шинжилгээ
  • Эрүүл мэндийн даатгалаас олгодог хөнгөлөлттэй эмийн жор бичилт
  • Яаралтай тусламж үйлчилгээ
  • Мэдээлэл сургалт сурталчилгаа гэх мэт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бүх иргэдэд давсны хэрэглээ, сүрьеэ өвчин, хорт хавдар, эмийн зохистой хэрэглээ, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин өвчин зэрэг сэдвүүдээр мэдээл өгч гарын авлага тараасан. Мөн Яаралтай тусламж үйлчилгээ шаардлагатай 6 хүнд даралт бууруулах, өвдөлт намдаах, зүрх судас дэмжих зэрэг эмчилгээг хийж газар дээр нь арга хэмжээг авч ажилласан. Даатгалаас олгогддог хөнгөлөлттэй эмийн жорыг 6 хүнд бичсэн байна.

Захын судсанд сахар илрүүлэх  шинжилгээнд нийт 26 хүн 

Артерийн даралт тодорхойлох үзлэгт нийт 21 хүн

Биеийн жингийн индекс тодорхойлох үзлэгт нийт 16 хүн

Биеийн жингийн индексийн судалгаагаар харахад нийт хүн амын дунд таргалалт өвчин 70дээш хувийг эзэлж байгаа нь нийгэм болоод өөрийн буруу зан үйлийн дадлаас үүсэлтэйгээр халдварт бус өвчинд өртөх эрсдэл нь өндөр гарч байна. Нийт үзлэгт хамрагдсан иргэдийн 43% нь артерийн даралт ихсэх өвчтэй, 26% нь чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл өндөртэй, 7,6% нь чихрийн шижин өвчтэй гарсан байна. 

“МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН – 2019”  үйл ажиллагаанаас малчдын санал, хүсэлт нь дээр тулгуурлан гарсан уриалга:

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн, төрийн байгууллагуудын хамтын оролцоог нэмэгдүүлье.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ