Цөөн үгээр

- ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН ДУНДАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО - ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИНД БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ - ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ИРГЭДИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1069

ИРГЭДИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

Сэлэнгэ аймгийн ХХҮ газрын  мэргэжилтэнгүүдтэй хамтран  “Ирээдүйн эзэд” сургалтыг зохион байгуулж ахлах ангийн 8-12 дугаар ангийн 95 сурагчийг хамруулан чиг баримжаа олгох сургалтыг зохион байгууллаа.

 

Мөн төр төсвийн байгууллагын албан хаагчдад Зөрчлын тухай хууль, ажилдаа хэрхэн дур сонирхолтой хандах вэ сургалтыг зохионбайгуулсан.

Зорилтот бүлгийн хүнсний талонд хамрагддаг иргэдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн сургалтыг зохион байгуулж 35 иргэнийг хамруулсан байна.

 

Хэрх Ерөнхий боловсролын сургууль дээр Хүүхэд хамгааллын тухай хууль, Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэг зөрчил, Хүчирхийлэл, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үе тэнгийн шахалт дарамт 108 утасны талаар сургалт зохион байгуулж 150 хүүхдийг хамруулсан сургалтыг зохион байгуулссан.

 

Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс нийт ирсэн иргэдэд эрүүл мэндийн үзлэг, үдийн цай, дасгал хөдөлгөөн хийх ажлыг зохион байгуулсан. Төр төсвийн байгууллагууд Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэе, Эмийн зохистой хэрэглээ, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар гарын авлага хийн иргэдэд тараан ажилласан.

 

Хэсгийн талаалагчтэй хамтран сургуулийн насны хүүхдүүд зам тээврийн осолд ихээр өртөж байгаатай холбогдуулан, мөн зөвшөөрөлгүй мотоцикл ихээр унаж байгаатай холбоотойгоор бага ангийн сурагчидтай уулзан зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж мөн 8-12-р ангийн сурагчдын багш нартай уулзан мотоцикл ундаг хүүхдүүдийн судалгааг гаргуулан эцэг эхэд нь хүүхэддээ хараа хяналттай байх талаар мэдэгдэл хүргүүлж ажиллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ