Цөөн үгээр

- ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН ДУНДАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО - ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИНД БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ - ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Нийгмийн даатгалын чиглэлээр зохион байгуулсан сургалт

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 836

Ажил олгогч, даатгуулагчдад Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчилах ажлын хүрээнд эхний улиралын байдлаар давхардсан тоогоор 228 иргэнд сургалт сурталчилгаа хийж тараах материал тараасан байна.

1.Хэрх тосгоны Иргэдийн нийтийн хуралд ирсэн  иргэдэд Нийгмийн даатгалын  хууль тогтоомжид орсон өөрчлөлтүүд, мөн малчины тэтгэвэр тэдгээрийн ач холбогдолыг таниулах сургалтыг  зохион байгууллаа. Мөн 2017 онд нийгмийн даатгалын чиглэлээр хийгдсэн ажлын талаар тайлан тавьсан.

 

2. Хөдөлмөр эрхлэлт болон Халамжийн мэргэжилтэнтэй хамтарч Засаг даргын захирамж гаргуулан Хэрх тосгоны зорилтод бүлгийн 15 өрхийн иргэдэд Сайн дурын даатгалын ач холбогдол, сайн дураар даатгалд хамрагдсанаар манай сангаас олгогддог тэтгэвэр тэтгэмжийн талаар сургалт зохион байгууллаа.

 

 

3. Ажил олгогч, даатгуулагчдад Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчилах ажлын хүрээнд 2018.04.21-ны өдөр болсон "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т Хэрх тосгоны иргэд идэвхтэй оролцлоо. Хэрх тосгоны хэмжээнд 62 иргэн үйлчлүүлж сэтгэл ханамжийн судалгааг авч ажилласан:

1. Ниймийн даатгалын хуулийн өөрчлөлт

2. Малчдын тэтгэврийн тухай

3. Эрүүл мэндийн даатгалын тухай /хөнгөлөлттэй эмийн талаар/

4. Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрийн бичилтийн талаар иргэд даатгуулагчидад тус бүрд нь зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

4. 2018.05.01 өдөр Хэрх тосгоны Нурамтын хөдөө хэсэгт Тосгоны захирагчийн алба, эмнэлэг, цагдаатай хамтран ажилласан. Нурамтын хэсэгт ажиллах даа малчин иргэдийг бүлэг байгуулах талаар санал болгон 14 өрхийн тэргүүлэгчээр бүртгэгдэж ТАВАН ЭРДЭНЭ нэртэй бүлэг байгуулж бүлгийн малчид сайн дурын даатгалд заавал хамрагдах ёстой гэсэн чиг барьсанаар тэтгэвэр авагч малчин иргэдийг хасаад 7 иргэн сайн дурын даатгалд хамрагдсан. Сайн дурын даатгалын ач холбогдол ач тус, малчин тэтгэврийн талаар сургалт сурталчилгаа хийлээ.

 

   5. Хэрх төрийн банкны тооцооны төвтэй хамтран 2018.06.06 өдөр төрийн банкаар үйлчлүүлж байгаа иргэд даатгуулагчидад сайн дурын даатгалын ач холбогдолыг сурталчилан сайн дурын даатгал төлдөг иргэдэд интернэт  банк болон QPAY үйлчилгээг ашиглах талаар заавар зөвлөгөө өгч ажилласан.

152200030242 тоот Хэрх тосгоны төрийн банкиндах дансандаа QPAY үйлчилгээ нээлгэх хүсэлт илгээж 3 талд гэрээ байгуулж төв төрийн банк руу хүсэлт илгээсэн. /QPAY үйлчилгээ нээлгэсэнээр нийгмийн даатгалын шимтгэлээ заавал банк оролгүй хадгалсан кодоороо төлөх боломжтойг сурталчилан ажилласан./

Хамртан ажиллах гэрээний дагуу манай нийгмийн даатгалд бүртгэл байхгүй төрийн банкинд данстай Сийбулл ХХК-д байцаагчийн мэдэгдэл хүргүүлж ажилласан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ