Халамжийн чиглэлээр зохион байгуулсан сургалт
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан 29 өрхийн хөдөлмөрийн насны 58 иргэнд " Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг хөдөлмөр эрхлэлтийн үйлчигээтэй уяалдуулах нь " сэдвээр сургалт явууллаа .
Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдсан 15 өрхийн гишүүдэд Өрхийн хөгжлийн төлөвлөгөөг хамтран боловсруулж өрхийн гишүүд өөрсдийн нөхцөл байдлаа үнэлж , хөгжлийн зорилго , зорилт түүнд хүрэх арга замаа тодорхойлох төлөвлөсөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд туслан дэмжиж сургалт зохион байгууллаа .
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулж 70 иргэнийг хамруулан Мандал сум дахь хууль зүйн туслалцааны төвийн танилцуулга, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар сургалт зохион байгуулсан.
Tweet