Цөөн үгээр

- ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН ДУНДАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО - ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИНД БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ - ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Цэвэр цэмцгэр Хэрх нутаг минь

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 755
Энэ ажлын хүрээнд багийн төвийнхөө ногоон байгууламжийг нэмэгдүүлж 2018 оны 5-р сарын 12-ны өдрөөс 17-ны өдрүүдэд багийн хэмжээнд нийт 274 мод, бут, сөөг болон 12 цэцгийн мандал мөн зүлэгжүүлэлтийн ажил хийгдээд байна. Тухайлбал :
1. Хэрх багийн Янзагахан цэцэрлэг байгууллагынхаа эзэмшил хашаанд 8 цэцгийн мандал хийснээс гадна зүлэгжүүлэлт хийсэн бол
2. Хэрх ЕБСургууль туршлагынхаа талбайд нийт 175 мод тарьснаас:
- Нарс 15
- Үхрийн нүд 125
- Чацаргана 25 ширхэг тарилаа.
3. Хэрх захирагчийн алба, Соёлын төв байгуулагынхаа хашаанд нийт 10 мод /улиас, бургас/ тарьж, цэцгийн мандал 2-ыг хийсэн.
4. 12 өрх айл нийтдээ 65 үхрийн нүд, 34 чацарганы мод хашаандаа тарив.
2018 оны эхний хагас жилд  бүх нийтийн хог цэвэрлэгээг  6 удаа зохион байгуулж төр төсвийн 5 байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээний 12 цэгийн нийт 78 ажиллагсад мөн багийн төвийн 8 хэсгийн давхардсан тоогоор 845 иргэн оролцсон байна.  Үүнд:  Сар шинийг угтаж мөн 3-4 сард  бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж, нийт 116 иргэн төв засмал замын хашлаганд тогтсон цас болон явган хүний замыг цэвэрлэх ажил хийгдлээ.
5-р сарын хугацаанд 2 удаа бүх нийтийн хог цэвэрлэгээний ажил зохион байгууллаа. Багийн хэмжээний төр төсвийн 5 байгууллагын 44 ажиллагсад Хараа голын гүүрнээс Мандал хаалга хүртэлх 18 км урттай төв засмал замын 2 талын хог мөн Холбоотолгойн овооны хог, багийн төв дэх гуу жалганд хуримтлагдсан хогыг цэвэрлэж, нийт 8 пронтер машин хогыг зориулалтын цэгт тээвэрлэж хаясан.
 
Төр төсвийн байгууллагаууд хамтран Хэрх ЕБС-ын 150 сурагчдын оролцоотойгоор Захирагчийн албаны байрны ар талаас Сүүлтолгой дах хогын цэг хүртэл уул талаар хийсэж тархсан гялгар уут, цаасыг түүж цэвэрлэх, хур хогийн цэгийн хогийг шатаах, хүүхдүүдэд эцэг эхдээ хогоо ангилж хаях талаар мэдээлэл хийх ажлыг зохион байгууллаа. Мөн дэнж хэсэг дэх Элсний гуунд үүссэн хогын цэгийг цэгцэлж, цэвэрлэх ажлууд хийгдлээ.
Төв засмал замыг төр төсвийн байгууллага болон үйлдвэрлэл үйлчилгээний байгуулагад хуваарилан өгч явган хүний зам болон хашлаганд тогтсон цасыг цэвэрлүүлэх ажил хийгдэж байна.
Нийтийн эзэмшлийн талбайд буюу төв зам дагуу, зориулалтын бус газар малын баас асгаж бохирдуулсан 5 өрхөд мэдэгдэл шаардлага өгч хяналт тавин ажиллаж байна.
Захирагчийн албаны мэдээллийн самбаруудыг шинэчлэн иргэдэд мэдээ мэдээллийг хүргэж байна.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ