Нээлтийн үйл ажиллагаанд Мандал сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга бөгөөд Мандал сумын ИТХ-ын дарга Б.Ганболд, салбар зөвлөлийн гишүүн сум дундын прокрорын газрын ерөнхий прокрор Б.Эрхэмбаатар, салбар зөвлөлийн гишүүн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мөнхцэцэг, салбар зөвлөлийн гишүүн бөгөөд Хэрх тосгоны захирагч А.Дашзэвэг, Хэрх Эрүүл мэндийн төвийн дарга Н.Эрдэнэцэцэг, Хэрх Янзагахан Цэцэрлэгийн эрхлэгч Д.Шинэчимэг, Улсын тэргүүний Хэрх сургуулийн захирал Ч.Одгэрэл нарын удирдлагууд оролцон аяны тугийг хүлээн авч индэрт байрлуулах ажлыг зохион байгуулсан.
Мөн арга хэмжээний үеэр Хэрх тосгонд ажиллаж амьдарч байгаа иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюун ухаан сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, амьдралын буруу хэвшлээс сэргийлж стресээс ангижруулах үүднээс “Эрүүл биед саруул ухаан оршино” хөзрийн тэмцээнийг зохион байгуулсан. Иргэдэд эрүүл мэндийн үзлэг, үдийн цай, дасгал хөдөлгөөн хийх ажлыг зохион байгуулсан. Төр төсвийн байгууллагууд Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэе, Эмийн зохистой хэрэглээ, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар гарын авлага хийн иргэдэд тараан эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүл байхын үндэс дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллолт үдийн цай уух ажлыг зохион байгуулсан нийт 180 иргэн нээлтийн арга хэмжээнд оролцсон.