Багийн Засаг даргын 2017 оны 4-р сарын 20-ны өдрийн А/09 тоот захирамжийн дагуу “Хоггүй цэвэр тосгон” аяныг 4-р сарын 26-ны өдөр зохион байгуулав.
Аяны хүрээнд тосгоны төвийн Дэнж хэсэг дэх цагаан худагнаас Баавгайтын ам хүртэлх 18,5 км урттай засмал замын 2 талаар тархсан хогыг цэвэрлэх ажлыг Хэрх Захирагчийн алба, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Хэрх Ерөнхий боловсролын сургууль, Янзагахан цэцэрлэг хамтран зохион байгуулж нийт 8 машин хог хаягдлыг цэвэрлэлээ. Баавгайтын ам, Хужиртын хэсэгт 2 хогын савыг байрлуулаад байна.