Хэрх тосгоны сургууль, цэцэрлэг, халуун усны бохирыг татан зайлуулах асуудал тосгоны иргэдийн өмнө нэн тулгамдсан асуудлын нэг болоод байсан. Энэ асуудлыг нутгийн удирдлагууд шийдвэрлэж сумын өөрийн нөөц хөрөнгөөр бохир соруулах машиныг авч тосгоны захирагчид гардуулан өглөө. Ингэснээр хүйтэн сэрүүний улиралд сургууль цэцэрлэгийн хүүхдүүд гадна 00-д бие засах хүндрэл арилж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байгааг захирагчийн албаныхан онцолж байлаа.
Tweet